Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын газар, хэлтэс, тасгийн дарга нарын сургалт эхэллээ

2019 оны 4 сарын 05

Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын газар, хэлтэс, тасгийн дарга нарын сургалт эхэллээ

Өнөөдөр /2019.04.05/ Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын газар, хэлтэс, тасгийн дарга нарын сургалт эхэллээ.

Сургалтад цагдаа, дотоодын цэргийн алба, газар, хэлтэс, нэгжийн Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын ажил хариуцсан нийт 61 удирдах алба хаагчид оролцож байна.

Энэхүү сургалт нь нэг өдөр үргэлжлэх бөгөөд сургалтаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, соён гэгээрүүлэх, хүний нөөцийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний явц байдал гэсэн сэдвүүдээр хичээл сургалт орох юм. 

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601940
0 эможи

keyboard_arrow_up