Улсын хилээр 69 ширхэг торх химийн хортой бодис нэвтрүүлжээ

2019 оны 4 сарын 05

Холбоотой Зураг

Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрөгч гуравдугаар сарын 26-ны өдөр "Монгол Улсын хилээр иргэн Б гэгч нь улаан өнгийн торхтой химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлж байна” гэх мэдээллийг авч мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар иргэн Б нь Замын-Үүд боомтоор “ЭБАШ” ХХК-ны тусгай зөвшөөрлөөр 69 ширхэг поошиктой химийн хортой бодисыг өнгөрөгч гуравдугаар сарын 26-нд улсын хилээр нэвтрүүлж, 28-ны өдөр нь Улаанбаатар хотод авчирсан нь илэрчээ.

Химийн хорт бодис ашиглах, тээвэрлэх, худалдан авах тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулж, тээвэрлэж, үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглаж байсныг хураан авч, Онцгой байдлын ерөнхий газрын агуулахад хураажээ.

Тус химийн хортой бодисыг "ЭБАШ" компанийн нэр дээр оруулсан байна. Тус компани нь барилгын материалын худалдаа, гадаад худалдаа, барилгын засварын чиглэлээр 2015 оны гуравдугаар сарын 15-нд байгуулагдсан юм байна. Компанийг Ш.Шагдарсүрэн байгуулж, захирлаар нь ажилладаг аж. 

Уг шалгалтын ажиллагааг гаалийн байгууллагатай хамтран  явуулсан байна.

Г.Эрдэнэ

24tsag.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
601939
5 эможи

keyboard_arrow_up