“ТОД КАННАМ“ эмнэлэг мэс засал хийх зөвшөөрөлгүй байжээ

2019 оны 4 сарын 05

Arslan.mn

29 настай эмэгтэй гоо сайхны эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

 Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй нас баржээ. Тэрээр өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан юм. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд тус гоо сайхны мэс засал хийсэн эмнэлэгт шалгалт явуулж байгаа юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гоо сайхны эмнэлгүүдэд төлөвлөгөөт шалгалтыг өнгөрөгч сард явуулахад “Тод Каннам” эмнэлгээс ноцтой гурван зөрчил илэрч байжээ. Тухайлбал,

  • Тусгай зөвшөөрөлгүй байж гоо сайхн мэс засал хийсэн
  • Тусгай зориулалтын байргүй үйл ажиллагааг явуулсан
  • Мэргэжлийн мэс заслын эмчгүй зэрэг хэдэн хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.

Өөрөөр хэлбэл, тус эмнэлэг нь гурван мэс заслын эмч, гурван мэс заслын сувилагчтай. Шалгалтын явцад тус эмнэлэгт арьс гоо заслын эмчтэй байгаагүй. Угтаа бол арьс гоо заслын эмчтэй байж нөхөн сэргээх эмчилгээг хийнэ. Нөхөн сэргээх гэдэг нь ямар нэгэн бэртэл авбал түүнийг эдгээсний дараах сэргээх үйл ажиллагааг хэлдэг. Тэгэхээр өөх соруулах хагалгааг арьс эмчилгээний гоо сайхны эмнэлгийн эмч хийдэг боловч мэргэжлийн бус эмч хийсэн аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
7
601928
10 эможи

ard
2019-05-08 15:56
zahiral gedeg hvn ni ooriigoo emch geed yavaad baihiin ter chin emch hvn bish sh dee.
Иргэн
2019-04-06 18:04
Хүний амиа мөнгөнөөс илүү үнэтэй ...мөнгө олж байвал юу ч хамаагүй хэнч хамаагүй мэс засал хийдэг болоо юу аймшигтай хүмүүс бэ улс төр энэ эмх замбараагүй байдалаа анхаар тавиачээ ....!!!
Гэрэл
2019-04-06 13:55
Энэ эмналэгт асуудал гарах ердийн үзэгдэл болж таарах нь. Нээрээ их сонин байсан юм.
ИРГЭН
2019-04-06 10:28
БҮХ ЭМЧИЙН ХУРДАН ШОРОНД ХИЙ ХҮНИЙ АМИА ҮНЭТЭЙ ХҮН АЛСАН БНА ЯМАРЧ ЗӨВШӨӨРӨЛ БАЙХГҮЙ БАЙЖ ХҮНИЙГ АЛСАН БНА ШОРОНД ХИЙ ХААХ ХЭРЭГТЭЙ
Bi
2019-04-05 10:43
Hunii ami ersdej baij l hodloh yum daa. Eruul mendiin said pizda ajlaa hiiheech!
keyboard_arrow_up