Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүллээ

2019 оны 4 сарын 04

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж буй юм.

Б.Жаргалсайханы намтар: 

1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,

1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,

1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,

2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,

2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,

2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,

2017.01.07-2017.07.01 ХБАХТХ-ийн дарга,

2017-201 оноос Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601917
0 эможи

keyboard_arrow_up