Дүүрэг бүр явган хүний замын сүлжээний судалгаа гаргана
2014 оны 7 сарын 18
Улаанбаатар хотын ерөнхий менежер шуурхай зөвлөлгөөнөөр дараах үүрэг даалгаврыг өглөө.
1 . Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг, дүүргүүдийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр 8 дугаар сард тодорхой арга хэмжээ авч ажиллах. /Дүүргүүдийн ЗДТГ/
2 . Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын түгээлт, бараа татан авалтын цагийн хуваарийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохицуулахтай холбогдуулан дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, худалдаа үйлчилгээний байгууллагуудын судалгааг гаргаж 07 дугаар сарын 25-ны дотор ХХҮХ-т ирүүлэх. /Дүүргүүдийн ЗДТГ/
3 . Хүүхдийн сургууль, цэцэрлэгүүдийн авто машины зогсоолын судалгааг гаргаж, хүүхэд хүргэж ирж байгаа эцэг эхчүүдийн машины хөдөлгөөнийг журамлах арга хэмжээ авах. /Дүүргүүдийн ЗДТГ/
4 . НИТХ-ын 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын хүрээнд 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дүүргийн нутаг дэвсгэр дээрх ТҮЦ-үүдийг цэгцлэх, өнгө үзэмжийг сайжруулах, ТҮЦ эрхлэгчидтэй зөвшилцөж зохион байгуулах. /Дүүргүүдийн ЗДТГ/
5 . Дүүрэг бүр явган хүний замын сүлжээний судалгаа гаргаж, эвдэрч гэмтсэн замуудыг засах, нөхөх арга хэмжээ авч, тайланг 2014 оны 08 дугаар сарын 15-ний дотор ТХХУХ-т ирүүлэх. /Дүүргүүдийн ЗДТГ/
6 . Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүрнээс Атар өргөө ХК-ий уулзвар хүртэлх нийтийн эзэмшлийн авто замын гэрэлтүүлгийн чанаргүй хийгдсэн ажлыг захиалагч болох “Гудамж төсөл”-д хандаж 08 дугаар сарын 15-ний дотор хийж дуусган хүлээн авах. /Улаанбаатар нэгтгэл, ХУД-ийн ЗДТГ/
7 . Өвлийн бэлтгэл ажилтай холбоотой Улаанбаатар хотын усан сангууд, гүний худгийн цахилгааны эх үүсвэрийг 1-р зэргийн хэрэглэгчийн тэжээлийн кабелаас авсан бусад хэрэглэгчийг салгаж, 2 талын тэжээлийг найдвартай болгох арга хэмжээ авах. /Цахилгаан түгээх сүлжээ ХК/
8 . Ахмадын хотхоны ОНӨААТҮГ-ын Халамжийн орон сууцны дулааны трассын шугамын дагуух айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах./Нийслэлийн Өмчийн харилцааны газар/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6019
0 эможи