НАЛАЙХ ДҮҮРЭГ: Сүүлийн 10 жилд УУРХАЙН ОСЛООР 126 хүн АМИА алджээ
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний цооногуудад хийсэн хяналт шалгалтын талаар яг одоо мэдээлэл хийж байна.
Налайх дүүрэг дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 аж ахуй нэгжид Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох дүрэм, журам стандартын хэрэгжилтийг шалгах зорилгоор 4 хяналтын чиглэлийн 11 улсын байцаагч шалгалтыг НМХГ-аас хийжээ.
Шалгалтаар 9 тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн талбай 41.3 га эвдэгдсэн ба Сүмбэрхудаг ХХК, Таван шүтээн ХХК, Хэлтрэгэ ХХК-иудын талбайд 9 нөхөрлөлийн 83 ам цооногт 590 иргэн нүүрс олборлож байсан нь ил болжээ.
Мөн Налайх дүүрэг дэх нүүрс олборлолтын улмаас сүүлийн 10 жилд уурхайн осол 137 удаа гарч 274 хүн аврагдаж 126 хүн амь насаа алджээ. Үүнээс сүүлийн хоёр жилд 2 хүн амиа алджээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









