Сунгалттай паспортоор АНУ-ыг зорихгүй байхыг анхааруулав

2019 оны 4 сарын 03

Arslan.mn

АНУ-ыг зорчиж байгаа иргэдийн дунд гадаад паспортын асуудлын улмаас хил дээр саатуулагдах явдал гарч байгаа аж. Тодруулбал, сунгалттай гадаад паспортоор АНУ-ыг зорьж буй иргэдийг хил дээр саатуулж эхэлжээ. Тиймээс иргэдийг шинэ гадаад паспорттой зорчихыг албаныхан олон нийтэд анхааруулж байна.

АНУ-д зорчих гэж буй иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах, мөн хоёр талын тийз бичүүлсэн байх, ЭСЯ-наас олгосон визний ангиллыг зөрчихгүй байх зэрэг анхааруулгыг сайтар мөрдөх юм. Мөн иргэд АНУ-ыг зорихын өмнө http://mongolianembassy.us сайтад анхааруулсан мэдээллийг нягтлан шалгаж байхыг хүсчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601856
4 эможи

keyboard_arrow_up