“Бесбермак” хоолны газрын үйл ажиллагааг түр зогсоолоо

2019 оны 4 сарын 02

Arslan.mn

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Монхаусын 33 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах “Бесбермак” хоолны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгах хүртэлх хугацаагаар түр зогсоож, торгуулийн арга хэмжээ авч авсан байна. 

Хяналт шалгалтын үеэр  тус хоолны газар нь стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй барилга байгууламж, тоног төхөөрөмжтэй, хоолны газрын барилга байгууламжийг эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу өөрчлөн стандартад нийцүүлэн засварлаагүй, хоол үйлдвэрлэлийн хэсгийг технологийн нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг орон сууцанд байрлуулж, хэрэглэдэг, бохир усны шугамд өөх тос баригч төхөөрөмж суурилаагүй, эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу механик агааржуулалтын тоног төхөөрөмж /винтельютор/-ийг суурилуулаагүйгээс хиншүү утаа гарч оршин суугч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлүүд илэрсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601790
1 эможи

keyboard_arrow_up