ФОРУМ: Цахим орчинд халдлагад өртлөө гэсэн хүүхдийн дуудлага жилд 50-аас 80 болтлоо өсжээ
“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тус форумд фэйсбүүк группын Хонг Конг, Тайван, Монгол улсыг хариуцсан захирал Жорж Чен, ХХМТГ, ХЗДХЯ, ГБХЗХГ, ЦЕГ, НҮБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож байна.
Манай улсын 2.2 сая иргэн нийгмийн сүлжээг идэвхтэй хэрэглэж байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэв. Хэрэглээ жилээс жилд өсөж байгаа аж.
Цахим орчинд хүүхэд хамгаалал сэдвээр хурал үргэлжилж байна. Хүүхдүүд ээж аавдаа харуулдаг нэг хаягтай, өөрөө буюу найз нартайгаа харилцдаг бас нэг хаягтай байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Мөн ээж аавууд хүүхдэдээ хуучин гар утас хямд үнээр худалдан авч өгдөг нь хүүхэд бүр ухаалаг утастай болоход нөлөөлжээ. Цахим орчинд халдлагад өртлөө гэсэн хүүхдийн дуудлага жилд 50 орчмыг хүлээн авдаг байсан бол одоо 80 болж өсжээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









