Улаанбаатарын замын хөдөлгөөнийг бүрэн зогсооно

2019 оны 4 сарын 02

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм. 

Сургуулийн хүрээнд сүүлийн үед нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулан нийслэлийн хэмжээнд байдаг 111 аюулгүй талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм. 

Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх  дадлага сургуулиуд зохион байгуулагдана. 

Хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуульд улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд оролцож, томоохон хэмжээний гамшиг осол тохиолдлоо гэхэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөөц боломж хэр байна вэ гэдгээ тодорхойлох юм. 

Сургалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгаас хамгаалах сургалтыг хороо, дүүргийн хэмжээнд шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
4
wow an post
4
yay an post
2
sad an post
1
ouch an post
6
confuse an post
5
angry an post
5
601777
71 эможи

Aha
2019-04-06 09:15
Зөв юмаа мөрөөдөөрөй дээ
Ene hvmvvs vv
2019-04-05 02:39
Svrtei hvmvvs shvv oorsdodonl heregteishd baigliin gamshig bol yg ter odor bolno gesen ym bhgvisjdee beltgelteil bh heregtei
Бүсгүй
2019-04-04 07:25
Өндөр баллын газар хөдлөлт болвол манайханы чанаргүй баригдсан барилга байрууд мөн ч их байна даа.Хааяаа ард иргэдийг хамарсан сургуулилт хийж байх нь зүйтэй гэж дэмжиж байна. Тeхникийн хөдөлгөөн зогсоон гэдэг арай хүнд үү. 1 өдөр байхад хангалттай гэж үзэж байна.Eр нь газар хөдлөлт боллоо гэж бодход би үнэндээ ямар ч мэдлэг хомс явдаг мэдэхийг хүсэж л байна шүү
JJJ
2019-04-03 22:05
Munguu urj yadsan yum buun zardal
Зочин
2019-04-03 17:25
бүүр 2 өдөр үүүүү
Одноо
2019-04-03 13:46
Наадахаа шөнөөр хийгээрЭ
Зочин
2019-04-03 13:25
Сургуулилт гэвэл яадгийн сургууль ч гэх шиг
Baagii
2019-04-03 13:11
Бэлтгэн оруулсан хүн нь энэ мэдээгээ нэг уншаад үздээ. Сургуулилт гэдэг үгийг бүгдийг нь сургууль гээд явчихсан байх юм.
зочин
2019-04-03 12:58
тэр 111 цэгээ тодорхой зарлаач. Таавар таалгаж байгаа юм шиг баахан сүржигнэж хүмүүсээр даажигнаж, албаар шахуу арга хэмжээ авах сонирхолтой хүмүүс шүү.
Хаха
2019-04-03 12:47
Ямар сайхан завтай улсууд вээ Монголчууд чинь ингэж өвчигнөж байхаар Улаанбаатарын энэ олон хуурамч барилгаа шалгаач дан хөөсөн пасаад шохойгоор дүүргэж барисан барилга шалгаач
keyboard_arrow_up