Хойд эцэгтээ зодуулсан дөрвөн настай хүүгийн бие тааруу байна

2019 оны 4 сарын 02

Arslan.mn
Хойд эцэгтээ зодуулж хүнд гэмтэл авсан хүүг гуравдугаар сарын 22-нд ГССҮТ-өөс ЭХЭМҮТ-д шилжүүлэн эмчилж байна.  Дөрвөн настай хүү ЭХЭМҮТ-д 10 хонох хугацаандаа гурван удаа хэвлийн хөндийн мэс засалд орж, Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн хяналтад эмчлүүлж байна. 

"Хүүгийн биеийн байдал сайнгүй ч анх ирснээс хойш ухаан орж, эмчийн зааснаар толгойгоо хөдөлгөх зэргээр дэвшил гарч байна" хэмээн эмчлэгч эмч нь өгүүлэв.  

Дөрвөн настай хүүг хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хойд эцэг 27 настай Т-г ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. 

Хүү гуравдугаар сарын 13-ны өдөр ГССҮТ-д ухаан алдсан байдалтай хүргэгдсэн бөгөөд тус эмнэлэгт байхдаа гурван удаа мэс засалд орсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
3
601772
6 эможи

keyboard_arrow_up