УБЕГ: Иргэний ЦАХИМ ҮНЭМЛЭХЭЭ онлайнаар захиалж, ажлын 3-5 хоногт авч болно

2019 оны 4 сарын 01

Arslan.mnИргэний цахим үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болоод байна. Энэ оны гуравдугаар сарын 19-нөөс онлайнаар захиалга авч эхэлсэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээллээ. Харин анх удаа цахим үнэмлэх авах, мөн 25, 45 насны хугацааны сунгалтад энэ үйлчилгээ хамаарахгүй юм байна.

Эдгээр тохиолдлуудад хурууны хээг дахин авах учраас улсын бүртгэлийн байгууллагад заавал биеэр очиж баталгаажуулах ёстой гэж Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээллээ. Өөрөөр хэлбэл хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд цахим үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой юм. 

Иргэд улсын бүртгэлийн цахим систем "burtgel.mn" сайт руу орж, 38 мянга 500 төгрөг төлснөөр үнэмлэхээ харьяалал харгалзахгүй захиалах боломжтой. Цахим бүртгэлээр иргэний үнэмлэхээ нийслэл хот, дүүргээс захиалсан бол ажлын 3-5 хоногт, орон нутаг, сумаас захиалсан тохиолдолд ажлын 10 хоногт багтаж гарах юм.

Үүнээс гадна тус байгууллага энэ онд багтаан гадаад паспортыг онлайнаар захиалдаг болгохоор төлөвлөж байгаагаа мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
4
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
2
601756
26 эможи

Bor zurh
2019-05-19 16:31
Ene bas buruu taltai baij boloh ym yagaad gevel gadaad humuus yalanguya hytadaduud ashiglaj bolzochgui ayultai. Gadaad passport bur bolohgui eniig buren ashiglaj chøløøtei orj garna gsn ug. Ene tal deer ulsiin bodlogo changea hatuu baih heregtei gej bodoj bnaaa
battsengel
2019-04-08 01:08
bayarla
барамсай сувдэрдэнэ
2019-04-02 20:26
баярлалаа
зочин
2019-04-02 12:30
хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
keyboard_arrow_up