Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2019 оны 4 сарын 01

Arslan.mn

Баруун аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 5, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 5, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 4-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 5, 6-нд бага зэрэг хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 6-нд зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4, 6-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөндөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 6, 7-нд бага зэрэг хүйтэрнэ.

Говийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 6-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4, 6-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 6-нд бага зэрэг хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601740
1 эможи

keyboard_arrow_up