ФОТО: “Digital literacy for Mongolia“ нээлтийн үйл ажиллагаа болж байна

2019 оны 4 сарын 01

Arslan.mn

 "Digital literacy for Mongolia" нээлтийн үйл ажиллагаа NOVOTEL зочид буудалд боллоо.

Монгол Улс 2.2 сая идэвхтэй Фэйсбүүк хэрэглэгчтэй. Та болон таны хүүхэд энэ тоонд багтаж байгаа бол цахим орчин дахь аюулгүй байдал, дижитал бичиг үсгийн талаар мэдлэгтэй болох нь зайлшгүй эзэмших ёстой чадвар юм.

Гэтэл 11-18 насныхан буюу ЕБС-ийн сурагчид сургалтын хөтөлбөрийн хүрээнд дээр дурдсан чадварт суралцах боломжгүй байна. Тиймээс "Faro Foundation Mongolia" төрийн бус байгууллага Фэйсбүүк компанийн дэлхий даяар хэрэгжүүлж буй цахим орчинд хүүхдийг хамгаалах, хүлээж авсан мэдээлэлдээ үнэлэлт дүгнэлт өгч сургах зорилго бүхий хөтөлбөрийг орчуулан, сургагч багш, сурагчид, эцэг эхчүүдэд хүргэхэд бэлэн болжээ.

Хөтөлбөрт сурагчдыг цахим орчинд өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа сайн тунгааж, аливааг хүлээж авахдаа шүүмжлэлтэй ханддаг болоход нь туслах цогц хичээлүүдийг багтаажээ. Тодруулбал,

  • Хувийн нууцлал /Хувийн нууцлал гэж юу вэ?, Хэн харж байна вэ?, Хэрхэн удирдах вэ?/
  • Хувь хүний илэрхийлэл /Өөрийгөө танилцуулах, Хүлээж авах/
  • Эерэг хандлага  /Эрүүл найрсаг харилцаа, Урам өгөх/
  • Аюулгүй байдал /Мэдээллээ хамгаалах, Нууц код/
  • Олон нийтийн оролцоо /Хөгжүүлэх, Оролцоо нэмэх, Өөрчлөх/

"Цахим сүлжээний дижитал бичиг үсгийн боловсролын номын сан" хэмээх уг хөтөлбөр нь олон улсын лицензтэй бөгөөд Харвардын Их Сургуулийн Берман Клейн төвөөс боловсруулсан байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601729
0 эможи

keyboard_arrow_up