Хууль зөрчсөн “Номин тав трейд” ХХК-ийг таван сая төгрөгөөр торгожээ

2019 оны 4 сарын 01

Arslan.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар интернэтээр буюу Номин супермаркет фэйсбүүкээр хатуулаг багатай дарсанд хямдралтай худалдаа явуулж байгаа тухай зар сурталчилгаа түгээсэн зөрчил илэрсэн байна. “Номин тав трейд” ХХК-ний “Номин супермаркет” /Nomin Supermarket Official/ FB хуудсандаа 3 төрлийн дарсанд 15-20%,  оргилуун дарсанд 10%-ийн хямдрал зарласан тухай сурталчилгаа байршуулсан. 

Дээрх үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийн 14’, 12-т заасныг зөрчсөн байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-д заасан шийтгэл оногдуулж,  5000 нэгж буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, хууль бус зар сурталчилгааг түгээж, бүтээж, захиалж байгаа аж ахуй эрхлэгчдэд хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна.

Хууль бус зар сурталчилгааны талаарх мэдээллийг 1800-1284 хандаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601720
2 эможи

keyboard_arrow_up