“БУЯНТ-УХАА 2“ хороолол ирэх зургадугаар сард АШИГЛАЛТАД ОРНО

2019 оны 4 сарын 01

Arslan.mn

"Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд гуравдугаар сарын 1-нээс барилгын дулаанаа авч, дотоод заслын ажил эхэлжээ.

Тодруулбал, тус хотхоны зарим блокийг өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч санхүүжилтээс шалтгаалж хойшилсон юм. Тэгвэл Төрийн орон сууц корпорациас орон сууцанд хамрагдах иргэд заавал өөрийн биеэр очиж бүртгүүлдэг байсан өмнөх журмыг хүчингүй болгуулсан байна. Ингэснээр шинэ журмаар цахимаар бүртгэж, улмаар шалгуурын дагуу эрэмбээр тогтоох юм.

Орон сууцны блокийг бүрэн ашиглалтад орсны дараа улсын комисс хүлээж авч, Засгийн газрын хуралдаан болон Хөгжлийн банкны хурлын шийдвэрээр уг хорооллын 972 айлын орон сууцыг "Түрээсийн орон сууц" хөтөлбөрт шилжүүлэх эсвэл худалдан борлуулах асуудлыг шийдэх юм байна. Үүний дараа иргэдийг бүртгэж холбогдох журмууд нь батлагдах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601717
2 эможи

keyboard_arrow_up