Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилжээ

2019 оны 4 сарын 01

Arslan.mnБаянзүрх дүүргийн ИТХ Баасан гарагт ээлжит хуралдаанаа хуралдуулж төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлах, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, дүүргийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцжээ.

2016 оны сонгуулийн маргаан шийдэгдээгүй тул тус дүүрэг хоёр жил гаруй хугацаанд Засаг даргагүй байсан юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн ИТХ-ын хуралдаанаар Засаг даргад Э.Бат-Амгаланг дэмжиж, батламжлуулахаар нийслэлийн Засаг даргад нэрийг нь өргөн барив.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн ИТХ-аас ирүүлсэн саналыг судалж, Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргаар томилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601714
0 эможи

keyboard_arrow_up