ҮЙЛ ЯВДАЛ: АШУҮИС-ийн эмнэлгийг ашиглалтад хүлээн авна

2019 оны 4 сарын 01

Arslan.mn

09.00 цагт “Корпорэйт” зочид буудалд барилгын салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний VII зөвлөгөөн” болно. Утас: 88010867, 80189929

11.00 цагт АШУҮИС-ийн цогцолбор хотхонд тус сургуулийн эмнэлгийн барилгыг ашиглалтад хүлээн авах ёслол болно. Утас: 80016984

16.00 цагт Монголын уран зургийн галерейд Урлагийн гавъяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Байдыгийн “Байды юу өгүүлэв ...” шог зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Эрх чөлөө хөдөлгөөнөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ХЭҮК-т С.Зориг агсныг хөнөөс хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн асуудлыг шийдвэрлэх шаардлага хүргүүлнэ.

12.00 цагт “Зэс эрдэнийн хувь” компаниас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт МАХН-аас Баянзүрх дүүрэгт болсон ИТХ-ын сонгуулийн талаар мэдээлнэ.

11.30 цагт Гэр хороолол хөдөлгөөнөөс Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан жагсаалыг цагдаагийн байгууллага албан хүчээр тараасан талаар мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601708
0 эможи

keyboard_arrow_up