Хүүхэд эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дээрэмддэг 3 бүлгийг баривчилжээ

2019 оны 3 сарын 30

Хүүхэд эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дээрэмддэг 3 бүлгийг баривчилжээ

“Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд дээрэмдэх гэмт хэрэг ихээр бүртгэгдсэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн хариуцсан нутаг дэвсгэрт энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр 22:00 цагаас 04:00 цаг хүртэл 87 алба хаагч, 64 чиглэлд эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Энэ үеэр бага насны хүүхэд болон эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлсийг нь дээрэмддэг 3 бүлэг 6 этгээдийг дайчлан баривчилсан байна. 

“Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэйтэмцэх хэлтэстэй хамтран дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор  2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа аж.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
601693
2 эможи

зочин
2019-03-30 17:02
Цагдаад итгэхгүй болсоон,ядарсан хүмүүсийг дахиад битгий хэлмэгдүүлээрэй
Ахмад СХД
2019-03-30 15:10
Хулгай , дээрмийн хэрэг Улаан баатарт хэрээс хэтэрлээ та минь ,хууль цааз -арга хэмжээг чангатгахгүй бол монголын хууль -эрх зүй доромжлогдож дууслаа шүү ,дээдсүүдээ нэг юм бодохгүй бол болохоо байлаа РАДНААСЭДЭЭ ЛУНДААЖАНЦАН ганц Ц.НЯМДОРЖ гуай хаана нь хүрэх вэ, соёлт монгол иргэншил замаа алдлаа шүү дээ
keyboard_arrow_up