Хөшигийн хөндийн хурдны замын хучилтын ажил бүрэн дуусжээ

2019 оны 3 сарын 29

Arslan.mn

Хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд 2011 оны зургаадугаар сарын 16-ны өдөр нийт 500 сая ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан.

Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төсөл хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн билээ.

Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 метр, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн байх юм.

Төслийн хүрээнд 32.2 км асфальтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт зургаан ширхэг гүүр, 20 ширхэг нүхэн гарц (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай), 28 ширхэг дугуй хоолой баригдана.

2019 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 96.19%-тай байна.

Үүнээс: Талбай дээр хөрс хуулалт, далангийн дүүргэлт, хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан суурийн ажил, цементээр бэхжүүлсэн суурийн ажил, харлуулсан дайрга, хучилтын ажил, гүүрийн ажил 100% хийгджээ. Харин хиймэл байгууламжийн ажил 99.97%, туузан хашлагынх 90.6%-тай байгаа тухай Зам тээврийн, хөгжлийн яамнаас мэдээллээ.

Хурдны замыг энэ онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаагаа холбогдох албаны хүмүүс хэлж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601660
1 эможи

keyboard_arrow_up