АТГ-ын дараагийн дарга ХЭН БЭ?

2019 оны 3 сарын 29

Arslan.mn

Монгол улсын Ерөнхийлөгч  өчигдөр  хоёр ч зарлиг гаргаж, прокурорын  байгууллагын  зарим удирдлага болон  Улсын дээд шүүхийн Ерөнхий  шүүгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр  чөлөөлсөн бол Улсын ерөнхий прокурор, прокурорын орлогч нарыг албан  тушаалаас нь огцруулахаар зарлиг гаргалаа.

Харин АТГ-ын дарга, дэд дарга нарыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзэж, чөлөөлөх саналыг хүргүүлсэн бөгөөд тэдний оронд томилох хүмүүсийг санал асуулгаар тодруулж, хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг АТГ-ын дарга, дэд даргад томилуулах саналаа УИХ-д хүргүүлээд байсан юм. Гэвч УИХ-ын баталсан ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу дээрх байгууллагын удирдлагыг чөлөөлөх боломжтой болсон учраас ийнхүү УИХ-д хүргүүлсэн саналуудаа эргүүлэн татсан байна.

Одоо дараагийн АТГ-ын даргад хурандаа Б.Ууганбаяр болон дэд комиссар Ж.Ганбаатар зэрэг хүмүүсийн  нэр дуулдах боллоо.

Улсын ерөнхий прокурорын орлогчид Ш.Эрдэнэбилэг яригдаж байсан. Гэвч одоо Ерөнхий прокурорыг томилох асуудал орж ирж байгаа учраас дээрх нэр өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
601659
4 эможи

keyboard_arrow_up