Монголчууд уур бухимдлаа НЭГ ХОРОМ тэчсэний үр дүнд энэ төрлийн гэмт хэрэг 20 хувиар БУУРЧЭЭ

2019 оны 3 сарын 28

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас олон нийт, залуучууд руу чиглэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ганц хормын уур бухимдлаа “Уучлаарай” гэдэг үгээр солихыг уриалж "Ойлголцох 1 хором" аяныг бүтэн сарын турш улс орон даяар зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагаас 2018 оны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт судалгаа хийж үзэхэд сүүлийн таван жилийн хугацаанд нийт гэмт хэргийн 25-30 хувийг энэ төрлийн гэмт хэрэг эзэлж байсан байна. Гуравдугаар сард энэ төрлийн гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байдаг учраас энэ сарын турш иргэд, олон нийт рүү чиглэсэн мэдээ, мэдээлэл, ухуулга нөлөөллийн ажлыг тасралтгүй хийжээ. 

Бүтэн сарын аяны үр дүн гарч Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Тиймээс иргэд, олон нийтийг уур бухимдлаа уучлал, ухаанаар сольж өөрийн болон өрөөлийн амьдралыг аварч, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж явахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601642
1 эможи

keyboard_arrow_up