ФОТО: “ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” хөтөлбөрийг дүгнэх хэлэлцүүлэг боллоо

2019 оны 3 сарын 28

Arslan.mn

Өнөөдөр УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Үндэсний хөгжлийн газар болон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ахалсан Ажлын хэсэг хамтран Төрийн ордонд “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. 

Өнгөрсөн хугацаанд төрөөс 517 төрийн бодлогын баримт бичиг гаргасан ч өнөөдөр дөнгөж 132 нь хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа аж. 

Тэгвэл энэ дундаас 2010 онд УИХ-аас баталсан Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр Монгол улс ардчилсан нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэрэгжсэн хамгийн том, бас хамгийн бодитой хөтөлбөр хэмээн албаныхан хэлж байна. 

"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрт туссан Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй холбосон 5,572 км авто зам барих, "100 мянган айлын орон сууц" барих зэрэг томоохон зорилт үндсэндээ бүрэн хэрэгжээд байгаа юм.

 Засгийн газарт чиглэл өгөх Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт: 

Arslan.mn

Хэдийгээр хөтөлбөрт туссан орон сууц, авто зам гээд том зорилтууд биелэгдсэн ч түүнтэй уялдаатай бусад зорилтууд хэрэгжилгүй орхигдсон. Тухайлбал агаар, хөрсний бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэх ёстой байсан гэр хорооллын янданг цөөлөх, утаа бууруулах асуудал хаягдсан. Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах зорилт цаасан дээр үлдсэн. Тиймээс гэр хорооллыг нэн тэргүүнд дэд бүтэцтэй болгох, гэр хорооллын айл өрхийг дэд бүтэцтэй өртөг нэмэгдсэн газраа барьцаалан орон сууцтай болох, орон сууцны зээлд хамрагдах бололцоогоор ханган амины орон сууц барих төсөл хэрэгжүүлэх зорилтыг ойрын хугацаанд ажил хэрэг болгох ёстой.  

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: 

Arslan.mn

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын ойрын хараа болсон “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д туссан зорилтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээг тодорхойлсон энэ удаагийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой болж байна. 

Бид Улаанбаатар хотыг эрүүл, аюулгүй, ногоон, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, иргэд хувийн хэвшлийн оролцоонд суурилсан сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай хөгжингүй хот болгох зорилт тавин ажиллаж байна. Эдгээр зорилтууд биелснээр хэрэгцээнээс илүү төлөвлөлтгүй, илүү зардалгүй, ухаалаг, хүрээлэн буй орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд хүчтэй Улаанбаатар хот болох юм. 

Үүнээс гадна иргэдийнхээ оршин суух таатай нөхцлийг бүрдүүлэх, инженерийн дэд бүтцийн үйлчилгээ, нийтийн тээврийн сүлжээ, үйлчилгээг сайжруулах нь бидний хамгийн түрүүнд хийх ажлууд. Тиймээс ч энэ тал дээр анхаарал хандуулж нилээд ажлыг эхлүүлээд байна. 

Arslan.mn

Хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан байна. 2010-2016 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн удаа өөрчилсөн нь дүгнэлт хийхэд хүндрэл үүсгэсэн, хэрэгжилт нь ямар байсан талаар ЗТХЯ, БХБЯ, БОАЖЯ, ЭХЯ, УУХҮЯ, НЗДТГ, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагууд хэлэлцүүлгийн үеэр тайлангаа хэлэлцүүлж, иргэд, хувийн хэвшлийн төлөөлөлтэй санал солилцсон юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601630
0 эможи

keyboard_arrow_up