Орон байр, автомашинаас эд зүйл хулгайлдаг этгээдүүдийг илрүүллээ

2019 оны 3 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс автомашин, орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг 16-21 насны этгээдүүдийг олж илрүүлжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат иргэн Б нь 2019 оны 01 дүгээр сараас хойш Нийслэл хотын Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр явж, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, гар утас, бэлэн мөнгө, алт мөнгө, үнэт эдлэл зэрэг эд зүйлс хулгайлж 27 удаагийн үйлдлээр иргэдэд 50 орчим сая төгрөгний хохирол учруулсыг тогтоон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлж, мөрдөн шалгалтын үйл ажиллагааг явуулж байна.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суух иргэн А, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд оршин суух иргэн Л, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд оршин  суух иргэн Ө, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд оршин суух иргэн Д нар нь Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар иргэдийн авто машины LED гэрэл, аккумлятор, эд зүйлсийг хулгайлах 30 гаруй удаагийн үйлдлийг тус тус илрүүлэн холбогдох цагдаагийн хэлтсүүдэд шилжүүлж, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд “Эрүүгийн хуулийн 17.1.1 Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”гэж заасан байдаг.

Эх сурвалж: police.gov.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
601605
2 эможи

АХМАД
2019-03-28 09:42
Социализмын үед арга хэмжээ авдаг шиг хотын хогийг түүлгэж ,хүзүүнд нэр устай пайз зүүлгэж явуулбал арга хэмжээний хэлбэр арай л дээрдэнэ шүү дээ
keyboard_arrow_up