БНСУ-ын иргэн оршин суудаг байрандаа “Каннабис“-ын төрлийн ургамал хадгалж байсан нь илэрчээ

2019 оны 3 сарын 27

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар энэ сарын 22-н буюу өнгөрөгч Баасан гарагийн 23:00 цагийн үед БНСУ-ын иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэж, хадгалж байна гэх иргэнээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу хэргийн газарт шалгалтын ажиллагаа явуулжээ.

Тус хэрэгт нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж, хэрэг бүртгэлийн хэрэг нээн, хэргийн газарт шалгалт явуулахад БНСУ-ын иргэн өөрийн оршин суудаг байрандаа "Каннабис"-ын төрлийн ургамал хадгалж байсан нь илэрсэн байна.

Цагдаагийн байгууллага хэрэгт холбогдох нотлох баримтыг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.

ВИДЕО:

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
601579
2 эможи

Зочин
2020-03-03 16:04
Иргэн
2019-03-28 17:28
Монголоос албан гарга нутгаа очоод цаазын ялтай
pildaga
2019-03-28 08:47
Mongolchuud SO-d xulgai xiileel gedeg mansuuruulax torliin bodis buyu xar tamxitai xolbootoi aduudal gargaj bgaagui bxaa tegwel solongos xujaa nar dawarch bgaa bizdee xuuligui ulsad ingexees oor yaxav
keyboard_arrow_up