Л.Гансүх: Хуулийн байгууллагууд дахь Ц.Элбэгдоржийн тавиуруудыг зайлуулах ёстой
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ сарын 11-ний өдөр оролцсон С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн дараа шударга бусын хонгилоор дамжин хэлмэгдсэн иргэд түүнтэй холбогдсон гэв. Тэд шударга бусын хонгилын гишүүн бусад холбогдсон хүмүүсийг шахах, уг хонгилыг нураах нураах зорилгоор хүчээ нэгтгэж “шударга бусын хонгилд хэлмэгдсдийн холбоо” төрийн бус байгуулла байгуулжээ.
Мөн Ц.Элбэгдорж өмнө нь Ерөнхий шүүгч, прокуроор ажиллаж байсан хүмүүсийг дарамталсаар байгаад ажлыг нь өгүүлсэн.
Шударга бусын хонгилын олон улсын албан ёсны хэллэгийг мафи гэдэг. Энэ нь хуулийн байгууллагыг бүрэн хэмжээгээр хамарсан шүү дээ. Монгол Улс эхлээд аюулгүй байдал дараа нь эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалах хэрэгтэй байна. Гэтэл ийм аюулгүй байдлыг алдагдуулчихсан мафийнхан өнөөдөр энэ бүлэглэлээ хамгаалахын тулд хамгийн сүүлчийн боломжоо өчигдөр ашиглалаа. УИХ-ын чуулган дээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг гишүүд хэрхэн эсэргүүцэж байгааг, тэдний баг зүүсэн үйл ажиллагааг хараад харамсаж суулаа. Тиймээс хууль хүчний байгууллагын мафийн бүтцийг нэг хоногийн өмнө ч болов задлах хэрэгтэй байна. Тэд зүгээр бууж өгөхгүй юм байна.
Мафийн гар хөл болж Их Хурал дээр үг хэлж байгаа гишүүдийг харахаар бухимдаж байна. Тиймээс бидэнтэй нэгдэж, шударга бусын хонгилыг нураахын төлөө тэмцээрэй." хэмээлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









