Нийслэлийн иргэддээ цагдаагийн байгууллагаас талархал илэрхийллээ

2019 оны 3 сарын 27

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 03 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн өндөр дээд хэмжээний айлчлалтай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас гудамж талбай, автозамын хөдөлгөөнд хэсэгчилэн хязгаарлалт хийж хамгаалалт, зохицуулалт хийж ажиллалаа.

Айлчлалын үеэр хамгаалалт, зохицуулалтад ажилласан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлж, хүлээцтэй хандаж хамтран ажилласан жолооч, явган зорчигч, нийслэл хотын иргэд та бүхэндээ талархал илэрхийлье.

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601539
0 эможи

keyboard_arrow_up