Х.Бат-Ялалтад хүн сүрдүүлсэн хэргээр эрүү үүсгэжээ

2019 оны 3 сарын 27

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Булган аймгийн цагдаагийн газрын төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, дарамтад оруулан, амиа алдахад хүргэсэн хэмээн хохирогчийн гэр бүлийнхэн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг хуулийн байгууллагаар шалгуулахаар хандсан. Тэгвэл түүнд УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг сүрдүүлсэн хэргээр мөн эрүүгийн хэрэг нээжээ. 

Тодруулбал, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгтэй холбоотой бичлэгийг бусдаас авч, түүнээс их хэмжээний мөнгө авахаар сүрдүүлсэн хэмээн Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн аж.

Энэ талаар өмгөөллийн байгууллагын нэгэн эх сурвалж “Х.Бат-Ялалт нь өмгөөлөл хийх эрхгүй. Гэсэн атлаа нэр бүхий ТББ-ыг турхирч, олон нийтэд ташаа мэдээлэл түгээн, бусдыг сүрдүүлж байна. 

Тухайлбал, “Монголын худалдаачдын холбоо” хэмээх байгууллагынхантай хамтран хотын удирдлагын шийдвэрийг удаа дараа гацаахаар завдсан. Тэр бүртээ бусдыг сүрдүүлсэн байдаг. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг сүрдүүлсэн хэргээр түүнийг шалгаж байгаа.

Түүгээр зогсохгүй хууль тогтоох дээд байгууллагаас баталсан хуулийг буруу тайлбарлаж, “УИХ-ын гишүүн болж энэ гажуудлыг засна” хэмээн олон нийтийг төөрөгдүүлэх үйлдэл хийж яваа Х.Бат-Ялалтад холбогдох газрууд хариуцлага тооцох хэрэгтэй байна. Хуулийг буруу тайлбарлаж, олон нийтийг үймүүлнэ гэдэг бол үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх аюултай” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601538
0 эможи

zz
2019-03-27 14:36
Eriin orontsog bnaleedee ene muu nowsh
keyboard_arrow_up