Цагдаагийн алба хаагч жирэмсэн эмэгтэйн амь насыг аварчээ
2019 оны 3 сарын 27
Цагдаагийн алба хаагч 6 давхраас унасан жирэмсэн эмэгтэй амийг аварсан байна. Тодруулбал, өчигдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны 22.50 цагт Чингэлтэй Дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа ахлах ахлагч Н.Наяанбаатар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн төрөхийн өмнөх ажиглалтын 6 давхарт байрлах өрөөний цонхоор жирэмсэн эмэгтэй унаж болзошгүй байгааг анзаарчээ.
Тэрбээр авхаалж самбаа гарган, машиндаа байсан дээлээр уг эмэгтэйг доороос нь тосч аван төрөх тасаг руу түргэн шуурхай хүргэж, амь насыг аварчээ. Xарамсалтай нь уг эмэгтэйн хүүхэд нь амьгүй төрсөн байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1




1



601525
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс