ТЦА: 15:00 цагаас Төв талбайн арын замын хөдөлгөөнийг түр хаана

2019 оны 3 сарын 26

Arslan.mn

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад хүрэлцэн ирээд байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төв талбайд Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг угтан авах ёслол яг одоо болж байна.

Албан ёсны айлчлалтай холбогдуулан 09:00 цагаас Шангри Ла-Төрийн ордон хүртэлх замыг түр хаагаад хөдөлгөөнийг нээсэн байна. Харин 15:00 цагаас Төв талбайн арын замыг хаана, мөн Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дамбадаржаагийн гудамж, Их Монгол улсын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг автозамд хамгаалалт, зохицуулалтууд хийгдэнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601459
0 эможи

keyboard_arrow_up