Түүхийн дурсгалт 33 эд зүйл нууцаар гаргах гэж байжээ
2019 оны 3 сарын 25
Замын-Үүдийн Шалган нэвтрүүлэх боомтоор түүхийн дурсгалт эд зүйлсийг нууцаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлсэн байна.
Тодруулбал, "47-60 ДГО" улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад 33 нэр төрлийн түүхийн дурсгалт эд зүйлсийг машины эд ангид нууж, улсын хилээр нэвтрүүлэх гэж байжээ. Уг зөрчлийг гаалийн байгууллага илрүүлж, харьяаллын дагуу шилжүүлсэн талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








601448
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс