Төрсний дараа хэрэглэж болох хоол хүнс

2019 оны 3 сарын 23

Эмэгтэйчүүд төрсний дараа ямар хоол хүнс хэрэглэхээ мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Иймээс дараах зөвлөгөөг хүргэж байна.

Эхний 3 хоногт зутан хоол иднэ. Учир нь олон сар урагт шахагдаж агшсан гэдсийг хэвэндээ ортол нь бага ачаалал өгөх хэрэгтэй. Энэ нь цаашид өтгөн хатдаг болохоос сэргийлдэг.

Төрсний дараа цус багадалт ихээр явагддаг тул элэгний шөл ууж, төмөр ихтэй хүнс хэрэглээрэй.

Хонины махтай тос өөхгүй шөлийг мөөгтэй, шар будаатай, далайн байцаа, луувантай уух нь тэнхрүүлж, сүү оруулдаг.

Сүүтэй шар будаа хөхний сүүний сувгийг нээж сүү оруулдаг.

 Гүзээтэй шөл, бүлээн ус, шингэн зүйл хөхөнд сүү сайн оруулдаг.

Хөхүүлэх тусам сав сайн агшиж, илүүдэл өөх шатдаг. Учир нь хөхний сүү өөхнөөс бүрэлддэг юм байна.

Чихэрлэг хүнс, боов идэх нь дархлаа сулруулдаг тул эхний 7-14 хоногтоо хэрэглэх хэрэггүй. Эхний 21 хоног бүлээн хоол унд хэрэглэж, дээрх энгийн хоолоор хооллох нь хурдан тэнхрэх, хүүхдийн гэдэс хямраахгүй байх, сүү оруулдаг сайн талтай.

Төрсний дараах 7 хоногт алим, лооль, байцаа зэрэг хийдүүлдэг хүнс хэрэглэхгүй. Бага багаар аньс, нэрсний шүүс дасгаж уух нь дархлааг сайжруулж, хурдан тэнхрэхэд тустай.

Жирэмсэн хөхүүл үед кальцийн шаардлага энгийн үеийнхээс 3 дахин нэмэгддэг тул хөдөөний сүү, тараг, аарц, ааруултай ус зэргийг байнга хэрэглэх хэрэгтэй.

Өглөө бүр 1 аяга сүү, орой 1 аяга тараг ууж хэвших Үзэмний шүүс калийг нөхөж шөрмөс татахаас сэргийлдэг

 Эхний 6 сар илүүдэл жиндээ огт санаа зовох хэрэггүй, 6 сараас хойш дээрх хоолны дэглэмээр зөв хооллоод хүүхэд хөдөлгөөнд ороод ирэхээр өөрөө аяндаа турдаг байгаа.

 14 хоногтойгоос гурилан юм идмээр бол хөх тариа, 2-р гурилын боов талхыг сонгоорой.

 

Эх сурвалж: updown.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601395
5 эможи

keyboard_arrow_up