Зочид буудлын үйлчлүүлэгчдийн бичлэгийг онлайнаар зардаг байжээ
Өмнөд Солонгосын шоу ертөнцийн одод нь садар самуун, хар тамхины хэрэгт холбогдсоноос болж сүүлийн өдрүүдэд тус улстай холбоотой гэмт хэрэгтэй холбоотой дуулиан тасрахгүй байна. Өчигдөр Сөүл хотын цагдаагийн газраас бас нэгэн садар самуунтай холбоотой хэргийн талаар мэдэгдэл хийжээ. Тодруулбал, янз бүрийн зочид буудлуудаар үйлчлүүлсэн 1,600 орчим үйлчлүүлэгчийн бичлэгийг нууцаар хийж, онлайнаар зардаг байсан гэх этгээдүүдийг цагдаа нар илрүүлэн баривчилжээ. Тэд нийт 10 хотын 30 жижиг зочид буудлын 42 өрөөнд 1мм-ийн нууц камерыг телевизийн хүлээн авагч, цахилгаан халаагуур, үс хатаагчийн өлгүүр гэх бүх зүйл тодорхой харагдах газарт байрлуулан өөрсдийн ажиллуулдаг вэбсайтдаа бичлэгийг шууд дамжуулдаг байжээ.
Гэмт этгээдүүд бичлэгийг шууд дамжуулахаас гадна өмнө нь хийсэн 803 бичлэгийг вэбсайтдаа байршуулсан байсан ба хүмүүсийг татахын тулд эхний 30 секундийг үнэгүй үзүүлдэг байж. Хэрэв бичлэгийг бүтэн үзэх бол төлбөр төлдөг юм байна. Энэ сайтад 4,000 орчим хүн хандаж бичлэгүүдийг үзсэн бол тэдний 97 нь сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлж, байнгын гишүүнээр бүртгүүлсэн байсан гэнэ.
Эх сурвалж:KOREATIMES









