Н.Энхбаяр: Би мэдүүлэг өгөхгүй

2019 оны 3 сарын 21

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр  сүүлийн үед анхаарал татаж буй цаг үеийн асуудал болон намынхаа зарим асуудлаар нээлттэй мэдээлэл хийж байна гэсэн юм.

Гэрэл зургийг MPA.MN

МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР:

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой хүмүүс бусдыг гүтгэж, буруу зөрүү мэдээлэл олон нийтэд өгч байна. Энэ луйвар боллоо гэдгийг манай намын гишүүн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар хэвлэлийн хурал зарлаж мэдээлж байсан. Түүнийх нь төлөө мөн л хуулийн байгууллага шалгасан. Намайг шүүхээс 49 хувьтай холбоотой асуудлаар ирж мэдүүлэг өг гэсэн. Тэгэхэд нь би “Та бүхэн ЖДҮ-тэй холбоотой гишүүдээ бүрэн эрхийн хамгаалалтаас нь гаргаад дуудаж байцааж, мэдүүлэг ав” гэж би хэлсэн. Өнөөдөр хууль шүүхийн байгууллага ажлаа хийж чадахгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёроо та бүхэн хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх ажлаа хийж чадахгүй байна. Цагдаа намайг дуудаж байгаа нь шинэ Манан үүсч байгаа юм болов уу гэж би хардаж байна.  Намайг дуудна гэж би бодоогүй. Тиймээс ард түмэн сэрэмжтэй байх хэрэгтэй. Мөн прокурорын байгууллагын ажилтан байсан Ё.Сагсай гэж хүний талаар нэг зүйлийг ярьсан. Үүнийг хүмүүс худал, үнэн эсэхэд нь эргэлзэж байна. Би өөрөө бол үзээгүй ч маш олон эх үүсвэрээс сонссон. Энэ талаарх бичлэг ч бий гэж хэлдэг юм билээ.

МАХН-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭЖАМЪЯАН:

-Ё.Сагсай прокурорын талаарх бичлэгийг бидэнд хүмүүс авчирч өгсөн. Шаардлагатай бол энэ бичлэгийг олон нийтэд үзүүлж болно. Гол нь бид ичиж байгаа байхгүй юу.  Энэ бол дөнгөж өчигдөр яригдсан асуудал биш. Шүүх прокурор болохгүй байгаа тухай бид өмнө нь олон ярьсан ч яриад л ял авсан.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг: MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601335
1 эможи

Зочин
2019-03-21 21:47
Муу муухай бүхэн нь савандаа багтахаа байгаад задарч байна.
Иргэн
2019-03-21 17:23
Монгол юу болоод байна
keyboard_arrow_up