ФОТО: Иргэний үнэмлэхээ цахимаар захиалж, хаа байгаа газраасаа авах боломжтой боллоо

2019 оны 3 сарын 21

Гэрэл зургийг MPA.MN

Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах боломж бүрдүүллээ. Мөн энэ сарын сүүлээр гадаад паспортыг онлайнаар захиалах үйлчилгээг нэвтрүүлж эхлэх юм байна. Үүнтэй холбогдуулан онлайн захиалгыг хэрхэн хийх талаар болон бусад холбогдох мэдээллийг өгөхөөр тус газраас өнөөдөр 11:00 цагт албан ёсоор мэдээлэл хийх гэж байна. 

Arslan.mn

Өмнө нь иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалт хийлгэхдээ нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд очих эсвэл сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй хандан захиалж байсан бол харин одоо заавал очих шаардлагагүй болж байгаа юм. 

Arslan.mn

УБЕГ-аас цаашид шат дараатайгаар иргэний бүртгэлээс хамаарах бичиг баримт, гэрлэлтийн бүртгэл, нас барсны бүртгэл зэргийг цахимаар хийх боломжтой болгох аж.

Иргэний үнэмлэхээ онлайнаар захиалахдаа иргэн та www.BURTGEL.mn сайтад өөрийн регистрийн дугаараар бүртгүүлэх бөгөөд Иргэний цахим үнэмлэх дахин авах цонхон дээр дарж захиалах юм. 

Arslan.mn

Arslan.mnИргэний үнэмлэхээ онлайнаар захиалдаг боллоо

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг: MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601334
0 эможи

keyboard_arrow_up