Улаанбаатар хотод өдөртөө 10-12 градус дулаан байна

2019 оны 3 сарын 17

ФОТО: Үндэсний хувцсаараа гоёж, бүргэдээрээ бахархсан “БҮРГЭДИЙН БАЯР“ Arslan.mn

Улаанбаатар хотод Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна. Өглөө 5 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол Алтайн уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 4-9 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Маргааш баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601194
0 эможи

rje5d4p2m9
2020-02-08 05:23
keyboard_arrow_up