Гадаад паспортын захиалгыг цахимаар авахгүй

2019 оны 3 сарын 15

Arslan.mn

Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 15-наас иргэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхийг цахимаар захиалдаг болно. Монгол Улсын иргэн гадаадаас, бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой хэмээн мэдээлж байв.

Гэвч мэдээлсэн ёсоор цахим захиалга өнөөдрөөс эхлэхгүй гэнэ. Цахим систем нь хийгдэж дуусаагүй, хэзээнээс онлайнаар захиалга авах нь тодорхойгүй гэсэн мэдээллийг Улсын бүртгэлийн байгууллагаас өгч байна. Мөн гадаад паспортын хэвлэлт удаашралтай хэвээр байгаа аж. Тухайлбал, өнөөдөр захиалсан гадаад паспорт ирэх сарын 8-ны үеэр гарах боломжтой аж.

Эх сурвалж: www.shuud.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601154
1 эможи

eoeenj331g
2020-02-08 05:22
keyboard_arrow_up