Шүүгч М.Батсуурь өөрийгөө шалгуулахаар АТГ-т өргөдөл өгчээ

2019 оны 3 сарын 12

Гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн.

Энэ нь "Эрдэнэт" үйлдвэрт гарсан маргаантай холбогдуулан шаардлагатай санхүүгийн шалгалт хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм.

Мөн Засгийн газраас Дээд шүүхийн шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн хуулийн байгууллагуудад хандахаар болсон тухай хэлж байсан.

Харин шүүгч М.Батсуурь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гүтгэлгийн шинжтэй мэдээлэл удаа дараа тараасан гэж үзэн өөрийгөө Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргасан байна.

Тэрбээр өргөдөлдөө "Монголиан коппер корпорейшн" ХХК болон Худалдаа хөгжлийн банктай нэгдмэл сонирхолгүй, 70 сая ам.доллартай холбоогүй гэдгээд дурджээ.

Шүүгч М.Батсуурийн өргөдөл:

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601048
2 эможи

01mnxt31ee
2020-02-08 05:22
zochin
2019-03-12 22:23
шүүхийн байгууллага худалч хулгайч хар тамхичин авилгачаар дүүрчиж энэ хороо аль хэлийн найруулчаал жүжигээ тавьчиж ээ
М
2019-03-12 19:01
Хэд хоногоос дараагийн дарга томилогдох үед л шийдэх ёстой асуудал бишүү? 49% ийнхэн ч сандраад болохоо байлаа гэж.
keyboard_arrow_up