АТГ-аас таван гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал үндэслэлгүй гэв

2019 оны 3 сарын 11

Arslan.mn

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан нэр бүхий УИХ-ын таван гишүүнийг Авлигатай Тэмцэх Газарт эрүү үүсгэн шалгаж байгаа билээ. 

Тэднээс гадна дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулан УИХ-д хүргүүлэх гэж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Н.Оюундарь, М.Оюунчимэг нарыг ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн юм.  

Харин энэ талаар АТГ-аас нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлэх гэж байгаа гэх мэдээлэл үндэслэлгүй. Одоогоор ийм нэрс гараагүй байгаа хэмээн мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600990
0 эможи

zb045rk5to
2020-02-08 05:21
keyboard_arrow_up