Оюутолгойд ажиллахаар ирсэн Энэтхэг инженер УЛААНБУРХАНААР өвчилсөн нь тогтоогдсон

2019 оны 3 сарын 07

Arslan.mn

Эрүүл Мэндийн Яамнаас Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Arslan.mn

"Улаанбурхан өвчин 2018 оны сүүлийн хагасаас маш олон оронд тархалттай байгаа. Тархалт гарах эрсдэлтэй байсан учраас бид урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байсан.

Гэсэн ч харамсалтай нь өчигдөр Энэтхэг улсаас манай улсад ажиллаж байгаа иргэн улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь тогтоогдлоо" хэмээн ярилаа.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: 

Arslan.mn

"Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн уурхайд ажилладаг гадаад инженер халуурч, биеэр нь тууралт гараад эмнэлэгт хандсан. Ингээд шуурхай шинжилгээ авахад улаанбурхан өвчин мөн болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо.

Өнөө өглөө ХӨСҮТ-ийн ажилтнууд Оюутолгой руу ниссэн. Өвчтөнийг тусгаарласан. Өвчнийг тархаахгүй байх тал дээр анхаарч, тарахаас сэргийлэх чиглэлээр бүхий л ажлыг зохион байгуулна. Шаардлагатай бүх эмнэлгийн хэрэгсэл, вакциныг авч явсан. 

Улаанбурхан өвчин дэлхий дахинаа нэлээд өндөр халдварын тархалттай байгаа талаар мэдээллийг ДЭМБ-аас өгсөөр байгаа. Түүнчлэн манай хоёр хөршид улаанбурханы дэгдэлт гараад байгаа бол Энэтхэг улсад 64 мянган хүн улаанбурханаар өвчлөөд байгаа аж.

Arslan.mn

 -Улаанбурхан өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

 -Хүүхэд ханиаж, өндөр халуурах, нүд нь нуухдах, хоолонд дургүй болох шинж тэмдэг илэрвэл яаралтай харьяа дүүргийн өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд хандах хэрэгтэй. Энэ нь улаанбурхан өвчний эхний шинж тэмдэг юм. Түүнчлэн завьжны дотор талд улаан хүрээтэй цагаан тууралт гардаг. Мөн биеийн толгой хэсгээс эхлэн гүвдрүүт толбон тууралт гарч их бие, хөл хэсгээр туурч эдгэрдэг. Өвчин хөнгөн хэлбэрээр тусвал гурав хоног үргэлжилдэг. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
600920
1 эможи

lfg59e7mkm
2020-02-08 05:21
Very good porn movies in hd quality - https://x-movies.net/sex-video/me-cojo-a-mi-prima-de-19/
Часс
2019-03-07 11:42
Очиж очиж Энэтхэг инеженер бхдаа яахавдээ.
keyboard_arrow_up