Манай улс хүйсийн тэгш байдлын үзүүлэлтээр 68 дугаар байрт жагсжээ

2019 оны 3 сарын 07

Манай улс хүйсийн тэгш байдлын үзүүлэлтээр 68 дугаар байрт жагсжээ

Жил бүрийн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баярыг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү арга хэмжээнд оролцохдоо “Манай улс хүйсийн тэгш байдлын үзүүлэлтээр дэлхийн 190 орноос 68 дугаар байрт бичигдэж байна. Энэ муу үзүүлэлт биш. Гэхдээ тайвширч болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж байгаа хүмүүс бол манай охид, эмэгтэйчүүд байсаар л байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр энэ гэмт хэрэг буурч байна. Гэхдээ хүчирхийлэл байсаар л байна.  Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж, зовох гэж биш жаргах гэж төрсөн гэдэг. Үүнтэй би санал нэг байдаг. Өнөөдөр төрийн албанд ажиллагчдын 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шударгаар шийдвэрлэх болно” гэлээ.

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600919
0 эможи

clzuy6c244
2020-02-08 05:21
keyboard_arrow_up