М.Мөнхбаатар: Шүүхээс гэм бурууг тогтоогоогүй байхад яллачихлаа

2019 оны 3 сарын 06

Arslan.mn

Монголын зэс корпорацын ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын ерөнхий прокурорын газарт өнөөдөр гомдол хүргүүлж байна. Шалтгаан нь ШЕЗ бол шүүгчийн хараат бус байдлыг хангадаг байгууллага.

Л.Оюун-Эрдэнэ сайд манай компанийн захирал Ц.Пүрэвтүвшинг хоригдсонтой холбоотой шүүх хурал өнөө маргааш болох гэж байгаа, шүүгч нар хэрхэн шийдэхийг харъя гэхчлэн шүүгчийн шийдвэр гаргахад нөлөөлсөн. Аливаа хэрэг шүүхээр шийдэгдэж байж гэм буруутай нь тогтоогддог. Гэтэл шүүхээс шийдвэр гараагүй байхад манай компанийг мөнгө угаасан гэдэг хэргээр ялыг нь аль хэдийн бэлдчихсэн юм шиг ярилаа.

Arslan.mn

Бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалж, ШЕЗ болон прокурорын байгууллагад шударгаар ажилла гэдэг шаардлага тавьж байна.

Манай компанитай холбоотой үүсээд буй үйл явдалд "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувиар баталгаа гаргуулж, Сатндарт банкнаас зээл авсан“Жаст”-ийн Ш.Батхүүгийн шүүх хурлын үйл явц дарагдаад өнгөрлөө. Шүүхийн процесс, хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой хугацаатай байдаг. Таван жилийн хугацаатай явдаг юмыг хойшлуулсаар байгаад тэр нөхөр ямар нэгэн ялгүй өнгөрөх вий гэсэн хардлага байна.

Миний бие ЭЦА-нд гэрчийн мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй явж байгаагаа хэлсэн. Гэтэл өнөөдөр би өмгөөлөгчгүй болсон. Яагаад гэвэл өмгөөлөгчийг маань нэр бүхий хүмүүс дарамталснаас болоод өмгөөлөгчгүй болсон.

Надад өмгөөлөгч олдоход хүнд нөхцөл байдалд байна. Өөрийнхөө эрхийг яаж хамгаалах вэ гэдэг асуулт үүсээд байна.

Энэ асуудал 2009 онд анх үүссэн. Тухайн үед өнөөдрийн эрх баригч нам мөн л эрх барьж байсан. Үүнийгээ далдалж нуух зорилгоор манай компани дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм байна гэж ойлгож байгаа.

М.Батсуурь гэдэг шүүгчийн асуудлыг би мэдэхгүй. Манай захиргааны хэргийн шүүх хуралд оролцсон шүүгч.

"Эрдэнэт" үйлдвэр дээр онц байдал зарлана гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн. Үйлдвэр дээр онц байдал зарлана гэхээр яадгийг мэдэхгүй байна” гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
600888
5 эможи

5xhmlsurug
2020-02-08 05:21
варане
2019-03-07 15:42
2018 онд үнэгүй ирэх байсан 49 хувийг шуналтай Элбэгдорж,Эрдэнэбилиг нар хувьдаа авах гэж 400 сая доллар зарж
Zochin
2019-03-07 15:29
Монголын цагдаа,хууль шүүхийнхэн авилгад идэгдсэнийг дээр дооргүй бүгд мэднэ.Эд нарийг тэр оюутан дайрч алсан Лүддоржтой нь огцруулж хариуцлага тооцьё гэвэл хуулиудаа даруй засаж өөрчлөлт оруулах хэрэгтэй.Ер нь манайх шиг улсад шүүхийн бие даасан хараат бус байдал гэдэг зүйлсийг хэрэгжүүлэх цаг нь болоогүй байсан биш үү??
irgen
2019-03-07 10:46
niit mass irged yaduu bgaa bolohoor mungutei huniig uzehgui boljdee niit irgedee mungutei bolgowol unen munuu yalgaddag boloh bh
ард түмэн
2019-03-06 22:28
монголын бүх шүүгч нар их хэмжээний мөнгөөр худалддагийг ард түмэн мэднэ үа юу өмхий гахай ард түинтй өмчийг авилгач хулгайч шүүгч нартайгаа хуйвалдж хулгайлчаад юу хуцаад бга гахай вэ хохь чинь шүү ард түмэн гэрт чинь очно шүү новшоо аятайхан бгаарай
Benjamin
2019-03-06 21:48
Erdenet vildveriig ezleheer genvv. Ezlene gedeg n yu gesen vgiin ezelj yah gj bgan helj yrij bga vgee john bodoj baigaach. yugaa ch oilgoogvi gar hudlaa hudlaa shaagaad baih ym
Bi
2019-03-06 15:24
Eniig xoriochee balai yum yriad yvaad bna amia xorolchxoos ni umnu xeregtei yumaa
Цуцу
2019-03-06 15:21
Байлдаад бай
ggg
2019-03-06 15:08
Erdenet uildweriig ezeleheer tsuwaa Erdenet ruu hudulsun ene bol unen
keyboard_arrow_up