Шинэ орон сууцны талбайн дундаж үнэ 0.13 хувиар буурчээ

2019 оны 3 сарын 06

Arslan.mn

Нэгдүгээр сард шинэ орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ хоёр сая 260 мянган төгрөгийн ханштай байгаа нь өмнөх сараас 0.13 хувиар буурсан бол өмнөх оны нэгдүгээр сартай харьцуулахад 1.34 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг “Тэнхлэг зууч” компани мэдээллээ.

Шинэ орон сууцны дундаж үнэ 2018 оны III улиралд харьцангуй өсөж байсан бол 9-11 дүгээр сарын хооронд харьцангуй тогтвортой байсан байна. Тухайлбал, нэгдүгээр сард стандарт ангиллын орон сууцны дундаж үнэ 1.7 орчим сая төгрөгийн ханштай байсан бол дундаж ангиллынх 2.28 сая төгрөг, бизнес ангиллынх 3.6 сая төгрөгийн ханштай байгаа аж. Зах зээлийн бүтэц ч мөн адил 43.1 хувь нь дундаж, 36 хувь нь стандарт ангилалд багтаж байгаа юм.
Улаанбаатар хотод 328 төслийн 57 мянга 883 айлын орон сууцны барилга баригдаж байгаагаас 214 нь захиалга авч байгаа бол 73 төслийн захиалга эхлээгүй, 42 төслийнх түр зогссон байдалтай байгааг “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. Эдгээрээс 19 мянга 856 айлын орон сууц нь бүрэн ашиглалтад орсон байхад 60 орчим хувь нь 2019-2020 онд ашиглалтад орох хүлээлттэй байна. Зөвхөн захиалга авч буй орон сууцны төслийн 37.1 хувь нь Баянзүрх дүүрэгт төвлөрч байхад 34 хувь нь Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байгаа аж.
2019 онд жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 600 гаруй тэрбум төгрөгийн зээл олгохоор Засгийн газрын тогтоолд тусгасан байна. “Remax Platin Office”-ийн брокер эзэмшигч Б.Батгэрэлийн хэлснээр зах зээл эрэлт нийлүүлэлтээс хамаарч борлуулалт байнга явагддаг. 2018 онд орон сууцны үнэ бодит үнэд очсон, эрэлт нэмэгдсэн гэж үзэж байна. Энэ салбар 2018 онд 25 хувийн өсөлттэй байсан 2019 онд илүү өндөр хувиар өсөх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

З.Энхболор

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600884
0 эможи

gygcshm0an
2020-02-08 05:21
Wonderful porn videos in hd quality - https://x-movies.net/sex-video/teen-fucked-by-grandpa/
keyboard_arrow_up