Хориод компанийг бүртгэлээс хасав
Монголын Хөрөнгийн бирж нэр бүхий 21 хувьцаат компанийг үнэт цаасны бүртгэлээс хасаад байна.
Тэдгээр компани нь үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш нэг жилээс дээш хугацаанд арилжаагаа сэргээгүй байна.Тиймээс Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, СЗХ-ны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.10 дахь заалтууд, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23 дугаар зүйлийн 23.11.4 дэх заалтыг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын энэ оны гуравдугаар сарын 4-ний өдрийн тушаалаар Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасаад байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын үүргийн хэрэгжилтийг хангуулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ийнхүү ажиллаж байгаагаа мэдээллээ. МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн шалгуур, шаардлага хангахгүй байгаа хувьцаат компаниудад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч, заасан хугацаанд холбогдох зөрчлийг арилгаагүй компаниудыг бүртгэлээс хасж байгаа аж.
№ |
Компанийн нэр |
Үсгэн код |
Тоон код |
1 |
"Еврофё Азиа" ХК |
SOI |
37 |
2 |
"Мон-Асар" ХК |
ASA |
50 |
3 |
"Харгиа" ХК |
HAG |
365 |
4 |
"Сав шим" ХК |
GTU |
424 |
5 |
"Алмаас" ХК |
ALM |
333 |
6 |
"Баянтоорой" ХК |
BTR |
296 |
7 |
"Мөнх жим" ХК |
AZA |
130 |
8 |
"Өв-Усжуулагч" ХК |
UAA |
212 |
9 |
"Төв Ус" ХК |
UST |
421 |
10 |
"Хангал" ХК |
HGL |
372 |
11 |
"Чандмань уул" ХК |
CAD |
181 |
12 |
"Харшийн гэгээ" ХК |
AVH |
161 |
13 |
"Баялаг шарын гол" ХК |
BLS |
256 |
14 |
"Ар тархи" ХК |
ART |
403 |
15 |
"Бүтээл" ХК |
BUT |
395 |
16 |
"Дорнод тээвэр" ХК |
DOT |
358 |
17 |
"Жинст" ХК |
JST |
230 |
18 |
"Их нуур" ХК |
IHN |
157 |
19 |
"Их үүсгэл" ХК |
IHU |
185 |
20 |
"Сэлэнгэ импекс" ХК |
SEM |
449 |
21 |
"Чандмань Дундговь" ХК |
CDU |
352 |









