М.Мөнхбаатар: Манай компани улсаас мөнгө аваагүй, өчигдрийн тавилттай нэвтрүүлгийн дүнд хийж байгаа ажиллагаа
“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
"Хуулийн байгууллага хөндлөнгийн хараат бусаар ажиллана гэж найдаж байна. Өнөөдөр бид Монголын ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Өчигдрийн тавилттай нэвтрүүлгийн дүнд хийж байгаа ажиллагаа гэж бодож байна.
ЭЦА-наас ирж мэдүүлэг өг гэснийх нь дагуу би ирлээ. Манай компаний зүгээс улсаас ямар нэгэн мөнгө аваагүй. Монгол Улсын СЯам, Хөгжлийн банк, Монголбанкнаас манай компани асуулга тавьж, 2018 оны нэгдүгээр сард бичиг нь ирсэн, төрөөс нэг ч төгрөг аваагүйг нотолсон албан бичгүүд байгаа.
Тэр бүгдийг бид олон нийтийн мэдээллээр нээлттэй тавина. Өнөөдрийн үйл явц системтэйгээр манай компанийн эсрэг явуулж байгаа үйл явц гэж харж байна" гэж энэ үеэр хэллээ.
ШУУД ҮЗЭХ:









