ФОТО: “Ойлголцох 1 хором“ аянд их, дээд сургуулийн 3000 гаруй ОЮУТАН нэгдлээ

2019 оны 3 сарын 05

Цагдаагийн байгууллагаас олон нийт, залуучууд руу чиглэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ганц хормын уур бухимдлаа “Уучлаарай” гэдэг үгээр солихыг уриалж "Ойлголцох 1 хором" аяны хүрээнд  3000 оюутан, залуустай хийх ухуулга, нөлөөллийн уулзалтыг  өнөөдөр Ub Palace-д зохион байгууллаа.  

Arslan.mn

Уг арга хэмжээнд ЦЕГ-ын холбогдох албаны төлөөллүүд, JCI Mongolia, олны танил эрхмүүд оролцож нийт хүрэлцэн ирсэн их, дээд сургуулийн 3000 орчим эрэгтэй оюутнуудад харилцаа хандлага, эрүүл мэндийн талаар лекц уншиж, чөлөөт уулзалт, ярилцлагыг өрнүүлсэн байна.  

Эрэгтэй оюутнуудыг хамруулах болсон шалтгаан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь өш хонзон санаж, зориудаар үйлдэгддэг биш, харин тухайн үеийн уураа нэгхэн хором барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг онцлогтой аж. Ихэнхдээ шөнийн цэнгээний газар орж, архидан согтуурсан залуучууд уур хилэнгээ барьж тэвчээгүйгээс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй цаашилбал гэмт хэрэгтэн ч болох эрсдэлтэй байдаг байна. 

Arslan.mn

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралтыг авч үзвэл нийслэлд 61%, орон нутагт 31% үйлдэгдэж байна. Үүнээс  40 хувь нь гэр орон ахуйн хүрээнд, 27-30 хувь нь гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газар шөнийн цэнгээний газар ихэвчлэн үйлдэгдэж байна. Гэмт хэрэг гарч буй цагаар нь ангилбал оройн 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд хамгийн их буюу 39 хувь нь үйлдэгдсэн байна. 

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн жил “Хуулийн хэрэгжилт” арга хэмжээг зохион байгуулсан бол энэ жил “Ойлголцох Нэг хором” буюу уураа тэвчье гэсэн арга хэмжээг ТББ-ууд, Боксын холбоо, Сагсан бөмбөгийн холбоо, БСШУСЯ, их дээд сургуулиуд хамтран охион байгуулж, олон ажлууд хийгдэх юм байна. .Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600842
13 эможи

s25rhpb8au
2020-02-08 05:21
keyboard_arrow_up