ФОТО: Уяачид морь уях сонирхолгүй болж байна гэв

2019 оны 3 сарын 04

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү хурлаар дамжуулан нийт уяач, адуучид, малчид, орон нутгийн уяачдын холбоодууд, бусад төрийн бус байгууллагуудтайгаа хамтран дээрх холбоог байгуулах санаачлага гаргаж байгаагаа мэдэгдэв.

Arslan.mn

Монголын ард түмний баяр, цэнгэлийн манлай нэрийн хуудас болсон Монгол наадам үндэсний уламжлалт соёлын өв нь уралдаан, тэмцээн, спорт биш гэдгийг онцолж, mongolnaadam.mn сайтаар дамжуулан холбогдохыг хүслээ. Өнөөдрийн хэвлэлийн хуралд Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоог санаачлагч М.Ариунболд, С.Амартайван, Ю.Үнэнбуйл зэрэг төлөөлөгчид оролцож, уяачид, малчдаа шинээр холбоо байгуулахад гар бие оролцохыг хүссэн юм.

Arslan.mn

Холбооны үүсгэн байгуулагчдын нэг М.Ариунболд

Arslan.mn

“Хурдан морины маргаантай асуудлаас болж Улсын их баяр наадамд ирж уралдах сонирхолгүй болж байна. Малчид, уяачид морь уях тэмүүлэлгүй болсон байна. Жил ирэх тусам Монгол наадамд морио уралдуулах уяачдын тоо багасч байна. Тийм учраас дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн утгаар нь соёлын дархлааг нь зөв үлдээх хэрэгтэй байна. Өмнө нь нэг насанд 700-1000 морь уралдаж байсан бол одоо тоо нь эрс цөөрсөн.

Сүүлийн жилүүдэд улсын их баяр наадмын хурдан морины уралдаанд нэг насанд 100-300 морь уралдаж байна. Тэгэхээр хэдэн уяач оролцож байгаа нь уралдаж байгаа морьдын тооноос харагдана. 2018 оны хавар “Дүнжингарав” уралдааны дараа Монголын морин уралдаан, уламжлалт шилжилт хөдөлгөөнийг байгуулж байсан. Унаач хүүхдийн эрсдэл наадмын зохион байгуулалттай холбоотой байдаг. Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж чадаагүйн улмаас осол гарч байна.

Улсын их баяр наадмаар монгол морио уралдуулах санаачлага гаргаж байгаа юм. Энэ бол монгол адууны төлөө цохилох зүрхтэй монгол хүн бүрийн хамтран байгуулж байгаа холбоо. Бид уг холбоог хамтраад байгуулья гэж санаачлага гаргаж байна. Бүх орон нутгийн уяачдын холбоонд нээлттэй байж, санаа сэтгэлээ нэгдэн ажиллах юм” гэлээ.

Arslan.mn

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны анхдугаар их хурлыг ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатарт хийж, шинэ тэргүүн болон бусад төлөөлөгчдийг сонгохоор болжээ. Одоогоор ажлын хэсэг ажиллаж байгаа аж.

Уг холбоо Морин спорт, уяачдын холбоонд бүртгүүлэх шаардлагагүй юм байна. Учир нь Монгол Улсад морин спорттой холбоотой уяачдын 400 гаруй холбоо байдаг ажээ. Тиймээс аймаг, сум бүрд морин спортын уяачдын холбооны төлөөлөл болон бүх уяач, малчдаа нэгдэхийг өнөөдрийн хурлаар уриаллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600803
0 эможи

c2cx7ou314
2020-02-08 05:20
Зочин
2019-03-06 00:05
er ni mori uralduulj yadiin bvr xorix xergtei
zochin
2019-03-05 11:05
Яаанаа уяачид их гомдол гаргаж бна даа ?! Их юмаараа айлгах нь дээ? Танартаа танаргуй Монголчууд дор бурнээ болоод Хушуу нугаараа Морио уяад л наадчихдах Монгол уламжлалтай бсан юм даа.Хэний заавраар ингэж Монголчуудыг бас Айлгах гээд арга аа бараад бна вэ Уяачид аа? Дуугаа дуулаад л уралдаад байл даа?
Зочин
2019-03-05 02:18
Эрдэнэт Булганы цахилгаан түгээхын дарга уяач шүү дээ ,Ме,Энхболдод татвараа өгнө
Зочин
2019-03-05 02:15
Уяачдын холбоогоор дамжиж төрийн компаний дарга болдог юм, хулгайгаа хи
м
2019-03-04 20:54
Баячууд л өөрийн хөрөнгийг гайхуулах нэг зугаанаасаа салж байгаа биздээ.Ер нь улсын баярын уралдаанаас бусад нь хэнд хэрэгтэй юм.Тэгээд ч агт морь минь гэж сүрнигнэж суугаа эд гэртээ хариад л адууны махыг жишим ч үгүй чанаад цохиж суугаа
Зочин
2019-03-04 16:51
сонирхохгүй нь болино л биздээ хэнд хэрэгтэйн
зочин
2019-03-04 16:01
Шөнөжингаравчид морь уяахаас уйдана гэж үгүй байгүй өвлийн шөнөөр ч хамаагүй уралдуулхаас сийхгүй гарууд байхгүй юу даа
keyboard_arrow_up