ФОТО: Үндэсний хувцсаараа гоёж, бүргэдээрээ бахархсан “БҮРГЭДИЙН БАЯР“

2019 оны 3 сарын 04

Arslan.mn

Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилгоор өчигдрөөс “Нүүдэлчдийн өвөл 2019 - Бүргэдийн баяр” арга хэмжээ “Чингис Хааны Хүрээ" аялал жуулчлалын цогцолборт үргэлжилж байна.

Шувуучлахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Баян-Өлгий аймагт тэжээгдэж буй бүргэдийн 70 гаруй хувь нь 1-4 настай байдаг бөгөөд 5-6 нас хүрмэгц нь байгальд нь эргүүлэн тавьдаг байна. Ингэж буцаах нь бүргэдийн нөхөн үржих, тоо толгой өсөхөд ихээхэн ач холбогдолтой байдаг аж.

Arslan.mn

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан орж ирдэг. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулна.

Бүргэдийн баяр буюу Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн "Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхаглаж байсан удаатай.

Arslan.mn

Өнөөдөр буюу 4-ний өдрийн үйл ажиллагааны хөтөлбөр:

11:00-11:30 Бүргэдтэй парад /хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчнийг шалгаруулна/,

12:30-14:30 Бүргэдчид бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах үзүүлбэр, бүргэдээр ан бариулах үзүүлбэр, Казах үндэсний тоглоом /Көкбар- тулам булаалдах, газраас зоос шүүрэх/,

14:30-15:00 Хаалтын үйл ажиллагаа тус тус болно.

Arslan.mn

Дашрамд сонирхуулахад дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг цармын бүргэд харцага овгийн хүчирхэг махчин шувуу бөгөөд 2,500-3,000 метр өндрөөс хулгана, зурам харах хурц хараатай, үнэг, хярс, туулай, тарвага зэрэг амьтдаар хооллодог, 30-50 жил насалдаг.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600785
2 эможи

7rvy659hdx
2020-02-08 05:20
uu
2019-03-04 15:22
oo buruu darad vsgee sxan svrleg bvrgedvvd
uu
2019-03-04 15:17
muu kazuud
.
2019-03-04 14:51
казак хүн инээж чаддаг монголчууд бол инээх рэфлэсксээ гээж байгаа хүмүүс шиг
keyboard_arrow_up