Замын тэмдэг, тэмдэглэгээ эвдсэн бол нөхөн төлүүлнэ

2019 оны 2 сарын 28

Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс ‘’Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал’’ хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Тус арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл болон дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт, шалгалт хийж байна. Өнөөдрийн байдлаар тус хэлтсийн албан хаагчид дүүргийн НҮГ-1,2,3,4 ОНӨААТҮГ-ын техник хэрэгсэл болон MCS-CocaCola ХХК-ий автомашинуудад шалгалт хийж заавар зөвлөгөө өглөө.

Түүнчлэн Замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлага, замын байгууламж эвдсэн буруутай этгээдийг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлэн нөхөн төлүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600666
0 эможи

uv4vicgwel
2020-02-08 05:20
keyboard_arrow_up