Б.Ирээдүй хүүд амьдрал хайрлая

2019 оны 2 сарын 26

Arslan.mn

Хоёр дахь хүүгээ өлгийдөж авлаа  хэмээн саяхан л баяр хөөрөөр бялхаж байсан залуу гэр бүлд  зовлон шаналал тохиолдож, халуун сэтгэлт монголчууддаа хандлаа. Бага  хүү Б.Ирээдүй  нь эрүүл саруул, тэнхлүүн өсч явснаа сүүлийн үед  өдөр бүрийг өвчин шаналал дунд өнгөрөөх болжээ. Хүү  2017 оны арваннэгдүгээр  сард заавал хийлгэх ёстой хоёр сартайгийнхаа вакциныг хийлгэсний дараа  шууд таталт өгч эхэлсэн байна. Тухайн үед  эцэг эх нь  хүүд нь сөрөг нөлөө өгсөн вакцинд бурууг  өгч  “энгийн нэг харшил өгч байна” хэмээн бодож эмч нарын зөвлөгөөг дагаж байж.  Гэтэл түүнээс хойш Монголын аль сайн гэсэн эмнэлэг, эмч нарт хандаж бас  найдан үзүүлж, энэ сайн, тэр гайгүй гэсэн  эмүүдийг  авч  уулгасан ч хүү нь өнөөдөр ой таван сар хүртлээ нэг ч өдрийг алгасалгүй орой бүр таталт өгч  өвчиндөө  шаналж байгаа аж.

Arslan.mn

 Бяцхан хүүгийнхээ энэ шаналалыг эдгээж илааршуулахын тулд залуу гэр бүл  яваагүй газар үгүй. Эцэст нь “тархины хатингаршил” гэсэн оношийг сонсчээ. Өдгөө хүүгийнхээ тархины  хэдэн хувь нь  ажиллагаатай байгааг ч  мэдэж чадахгүй, Монголд ийм  боломжгүй гэсэн  хариуг хүлээж аваад байгаа юм байна. Өнөөдөр дэлхий дээр тархины хатингаршил гэх өвчнөөр олон арван онош тогтоогддог ч манай урд хөрш БНХАУ-д эдгэрч сэхсэн тохиолдлууд олон байдаг. БНХАУ-д эмчилгээнд ороход гурван  үе шаттай. Эмчилгээний хугацаа  зургаан удаа. Зөвхөн эмчилгээнд 25 сая төгрөг, нийт зардал нь  35 сая төгрөг гэсэн хариу авчээ.  Тиймээс ах дүү, анд найзууд болоод элэг нэгт монгол түмэн минь тусламжийн гараа сунгаж ой таван сартай бяцхан хүүг минь  аврахад дэмжлэг болооч хэмээн чин сэтгэлээсээ хүсч байгаагаа  илэрхийлээд байна. Халуун сэтгэлд монголчууд минь Б.Ирээдүй хүүд амьдрал хайрлах аянд нэгдээрэй.  Буян нь арвижих болтугай. Хүүгийн ээж Г.Болортуяатай холбогдох утас: 91653333 , Хандивын данс: ХААН БАНК 5720469308

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600606
0 эможи

shrmcrt6c9
2020-02-08 05:19
keyboard_arrow_up